СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-11-12

Эрдэнэт үйлдвэрийнхэн төлөвлөгөөгөө 100 хувиас дээш хувиар биелүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 696 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 107.6 хувиар, 354.5 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 108.1 хувиар тус тус биелүүллээ.

Мөн . Өөрөөр хэлбэл, баяжуулагчид хуурай жингээр 833.8 мянган тонн хүдэр боловсруулав. Хүдэр дэх зэсийн агуулга 0.450 хувь, молибдены агуулга 0.01710 хувьтай байсан бол зэсийн металл авалт 87.20 хувь буюу төлөвлөгөө 100.4 хувиар, молибдены металл авалт 112.6 хувиар биелсэн байна.

Харин баяжмал дахь зэс, молибдены металл авалтын төлөвлөгөө 101.8-146.6 хувийн биелэлттэй гарчээ.  

Сарын эхний 10 хоногт 16083 тонн зэсийн баяжмал ачуулж, чанарын үзүүлэлт 101.5 хувиар, 205.9 тонн молибдены баяжмал ачуулж, чанарын үзүүлэлтийн төлөвлөгөөг 103.1 хувиар тус тус биелүүлж ажилласан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.