СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-12

УИХ-ын гишүүд байгаа газраасаа чуулганд оролцох туршилт хийж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болох байсан ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Төрийн ордонд ямар нэгэн хурал, чуулган зохион байгуулсангүй. Мөн хэвлэл мэдээллийнхнийг ч Төрийн ордон руу нэвтрүүлээгүй юм. 

Уг туршилтаар УИХ-ын гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох боломжийг хангахаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв уг туршилт болохгүй бол УИХ-ын 76 гишүүнийг Төрийн ордон дахь таван танхимд хувааж суулгаад хуралдах боломжтой юм.

Дээрх хоёр хувилбарын алин болох, хуралдааны дэгийн талаар хэлэлцэж байгаа юм байна.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдах хуулиудыг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. УИХ-ын байнгын хороодоор төсвийн гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар батлахад бэлэн болгоод байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.