Тусгай үүргийн нислэг болон тусгаарлан ажиглагдаж буй хүмүүсийн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар УОК-ын Шуурхай штаб, Гадаад харилцааны яамны Консулын газар холбогдох байгууллага хамтран нийт 106 удаагийн захиалгат тусгай нислэг үйлдэж, 20,582 иргэнийг татан аваад байна. Энэ сарын байдлаар дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 602 иргэнийг авчирсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд Улаанбаатар хотод 18 байранд 1416 иргэн, орон нутагт 206 иргэн байна. Нийт 1622 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь бүх нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалт, хөл хорио, хязгаарлалт тогтоох шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг учиртай. ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, халдварын тархалтын цар хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа. Иймд ард түмнээс хүсэх тусламж бол заавар зөвлөмжийг сайн дагаж, хөдөлгөөнөө хязгаарлаад тодорхой хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатайг хүсье" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene hun corona aldagdhad shuud buruutai. Tusgaarlagdah bairnii talaar garch baisan asuudal bolgoniig omoorch mushgij tend baisan humuusruu buruug tohoj yavsanii gai odoo garch bn. Hervee ter gomdoluudiig sonsood arga hemjee avsan bol ingej aldahgiu baisan daa.