СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-12

БНХАУ-ын 33 иргэнийг албадан буцаажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Монгол, Хятад хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр болжээ.

Албадан гаргасан БНХАУ-ын эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7), эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасан тул албадан гаргагдаж байгаа аж.

Тухайлбал, БНХАУ-ын хоёр иргэн манай улсад 15-16 жилийн турш хууль бусаар амьдарч визийн хугацаа хэтрүүлсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх шийтгэл оноожээ.

Ташрамд хэлэхэд, ГИХГ-аас Монгол Улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг илрүүлэх чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.247

Bolij huuhaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.