СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-12

Ардчилсан намын даргыг сонгох их хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар болон Үндэсний бодлогын хорооны гишүүддээ хандан мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд,

2020 оны 11-р сарын 11-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 178 тоот тогтоол, УОК-ын 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн өглөөний 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл таван өдрийн хугацаатай улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 2020 оны 11-р сарын 15-ны өдөр товлогдсон Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны ээлжит бус 19-р хурал болон 2020 оны 11-р сарын 16,17-ны өдрүүдэд зарлагдсан Намын Х Их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсныг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.