Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан их, дээд сургуулиуд шуурхай ажиллаж сургалтаа цахимаар явуулах шийдвэрийг гарган ажиллаж байна.
Хичээлийг цахимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Wi-Fi болон mobile internet орчинг сайжруулах талаар арга хэмжээ авч байна. Төрийн өмчийн сургуулиуд Сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан онлайнаар сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Зарим их, дээд сургууль цахим хичээлүүдээ Google meet, Classroom, White board online, Zoom платформыг ашиглаж байгаа юм.
Сургуулиуд халдвар, хамгааллын дэглэмийг чандлан сахих үүднээс хичээлийн байр, оюутны дотуур байрны ариутгал, халдаргүйтлийн арга хэмжээ авч, оюутны байранд байгаа оюутнуудад маск өгсний зэрэгцээ тэдний халууныг шалгаж зөвлөгөө өгч, эмч, сувилагчдыг хуваарь гарган ажиллуулахаар шийдвэрлэлээ гэж БШУЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.