СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-11

Таксигаар үйлчлүүлэхдээ аль болох арын суудалд суухыг ЭМЯ зөвлөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас "Нийтийн такси“ үйлчилгээнд өгөх зөвлөмжийг гаргажээ

“Нийтийн такси” үйлчилгээний аж ахуйн нэгжид:

• Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх

• Таксинд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Таксинд сурталчилгааны материал, сэтгүүл тавихгүй байх

• Таксинд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж, материал наах

• Өглөө ээлжинд гарахын өмнө таксины дотор, гадна цэвэрлэгээнд хяналт тавих

Жолооч нарт:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Хүний суудлын тоо хэтрүүлэхгүй байх

• Кабинд тамхи татахгүй байх

• Цонх онгойлгож агаар сэлгэлт хийх (үйлчлүүлэгч буух бүрт нэвт салхилуулах)

• Кабин, хаалганы бариул, жолооны хүрд, машины түлхүүр, суудлын бүс зэргийг үйлчилгээ хооронд арчиж цэвэрлэх

• Хог хаягдлыг уутанд хийж амыг боож хаях

• Суудлын бүрээс, шалавчийг угааж цэвэрлэх

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Аль болох арын суудалд суух

• Тамхи татахгүй байх

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.