СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос халдвар илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. . Судалгаагүйгээр мэдээлэл өгөхгүй ,харьцуулахын аргагүй их ажил хийж байж судалдаг. Тиймээс мэдээллийг нэгдсэн журмаар өгөх нь бидэнд хөнгөн байна. Тиймээс хэвлэлийнхэн болон ард иргэдийг хүлээцтэй байхыг хүсье гэлээ.

Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг тогтмол өгч ажиллана. .

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нэгдүгээр хавьтлын 24 хүнээс гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрлээ. УОК, ЭМЯ-ны нэг шугамаар мэдээллийг түгээж байгаа. Үүнээс өөрөөр албан бус эх сурвалжийн мэдээллийг түгээх нь олон эрсдэл дагуулж байна. " хэмээн хэллээ.

Түүнчлэн манайд ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр дүүгээс нь найз охин нь халдварласан бөгөөд найз охин нь МУБИС-ийн ...дугаар дотуур байранд амьдардаг байна. 

Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн ...дугаар дотуур байрыг тусгаарлаад байгаа гэх мэдээлэл ч байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.