Өнөөдөр өглөө Улсын Онцгой комисс хуралдаж, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурав хоногт зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний энэ хугацаанд хязгаарлаад байна. Учир нь ОХУ-аас ирээд тусгаарлалтын 21 хоногоо дуусгаад, гэртээ харьсан иргэнээс болоод түүний эхнэрээс коронавирус илрээд байгаа юм.
Тэгвэл энэ сарын 11-ны 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн таван давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй "У" өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна!
Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 61 хүн эмчлүүлж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.