СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нямхүү: Өнгөрсөн хоёр хоногт 14 хүнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ЭМЯ-ны 11.00 цагийн уламжлалт мэдээллийг Төрийн ордонд Шадар сайдын өрөөнөөс хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: . Монгол Улсад батлагдсан тохиолдол 382 болж 317 хүн эмчлүүлж эдгэрсэн. ХӨСҮТ-д 61 хүн эмчлүүлж байна. ОХУ-ын 4 иргэн өөрийн хүсэлтээр нутаг буцсан. ХӨСҮТ-д нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. 

-Халдвар авсан эмч, сувилагчийн бие ямар байна вэ?

-. Эмчилгээ хийхэд сэтгэл зүйн байдал бараг 50 хувь нөлөөлдөг. Иргэд ч сэтгэл санаагаар их дэмжиж байна. Улс орнуудад эмнэлгийн ажилтнууд олноор халдвар авч байгааг мэдэж байгаа.

Манай улс эмчилгээ рүү орсон эмч, сувилагч нар 21 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Эмнэлгийн ажилтнууд хувцас өмсөх, тайлахад онцгой анхаарч байна. Дотоодын үйлдвэрүүдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл маш сайн байгааг манай эмч нар хэлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.