СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АН-ын X их хурлын зохион байгуулах комисс 21 аймгийн намын дарга нартай цахимаар хуралдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Ардчилсан намын аравдугаар их хурлыг 11-р сарын 16-ны өдөр зохион байгуулахаар товлоод байсан. УОК-ын шийдвэртэй холбоотойгоор уг хурлыг хэрхэн хийх тухай АН-ын аравдугаар их хурал зохион байгуулах комисс хэлэлцэж байна.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Улс оронд нэлээн төвөгтэй байдал үүслээ. УОК-ын тогтоолоор зорчигч тээврийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан байна.

АН-ын аравдугаар их хурлыг энэ сарын 16-нд зарлаад бүх бэлтгэл ажиллаа хийгээд явж байсан ч УОК-ын шийдвэртэй холбогдуулан тус хурлыг хэрхэн хийх талаар хэлэлцэхээр болоод байна.

Хурлаар хэлэлцэх гол асуудал болох намын үндсэн дүрэмтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. " гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.