Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор гарах ачаа тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн ирэх 2021 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.
Энэ сарын 16-ныг хүртэл хилээр нэвтрэх ачаа тээврийн хэрэгслийг өндөр хяналт хамгаалалтын доор нэвтрүүлэх юм. Харин зорчигчийг оруулж гаргахад УОК-ын шийдвэрийг харгалзан үзнэ.
Түүнчлэн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арц, Суурь, Ханх, Ульхан боомтуудыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах юм. Харин Баян-Өлгнйн Цагааннуур боомтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээх бөгөөд энэ үед зөвхөн нефтийн импортын бүтээгдэхүүнийг оруулах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.