СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-11

Нийтийн тээврийн автобус ажил цуглах, тарах үеэр иргэдэд үйлчилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УОК-ын шийдвэрээр нийслэлд тогтоосон хөл хорионы үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийсэн байна. Тодруулбал, ажил цуглах, тарах үеэр буюу 06:00-10:00 болон 17:00-21:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар болжээ. 

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хот орчмын Санзай, Шарга морьт, Өлзийт, Туул тосгон, Био комбинат, Найрамдал зуслан, Эмээлт, Баруун түрүү, Мал бордох, Жаргалант тосгон, Городок, Налайх, Тэрэлж, Хонхор чиглэлүүдийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацагаар зогсоолоо.
Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ нь 2020 оны 11 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд өглөөний 06:30-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ.
Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн маскаа зүүж, дээрх цагуудаар зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.