СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн халдвараас хамгаалах ДЭМБ-ын зөвлөмж

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хэрэв таны амьдардаг хот, сууринд коронавирусийн халдвар гарсан бол дараах зөвлөмжийг дагаж өөрийгөө болон бусдыг хамгаалаарай!

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар таны амьдардаг орчинд коронавирусийн халдвар тархсан тохиолдолд бусдаас зай барих, амны хаалт зүүх, өрөө тасалгаагаа агааржуулах, олон нийт цугласан газраас зайлсхийх, гараа угаах, ханиалгах найтаах үедээ амны цаас аль эсвэл тохойгоо нугалан хаах зэрэг энгийн урьдчилан сэргийлэх дүрмийг баримталж чадвал өөрийг болон дотны хүмүүсээ хамгаалж чадна.

Оло улсад мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд юун түрүүнд дараах хоёр зөвлөмжийг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

  1. . Дотор байсан ч аль болох хамгийн бусдаас хол байх хэрэгтэй.
  2. Амны хаалтыг тогтмол зүүж хэвших:. Мөн олон нийт бөөгнөрсөн газар, эрсдэлтэй нөхцөлд заавал үйлдвэрийн зориулалтын болон эмнэлгийн зориулалттай амны хаалт хэрэглэх.

Хүрээлэн буй орчноо хэрхэн аюулгүй байлгах вэ

  • Гурван С /closed, crowded, close contact/-ээс хол байх. Үүнд хаалттай бүгчим, олон хүн цугласан, ойрын зайнаас харьцах шаардлагатай орчинд аль болох ойртохгүй, орохгүй байх багтана.

Зоогийн газар, бялдаржуулах төв, шөнийн цэнгээний газрууд, албан болон шашин мөргөлийн газруудаас хол байж чангаар ярих, хашгирах, дуулах, хүнд амьсгаа авахаас зайлсхийх чухал.

  • . Дотор орчны агаарын бохирдол гадаах орчноос илүү агаарын солилцоо муу учраас эрсдэлтэйд тооцогдож байна.
  • Хэрэв олон нийтийн дунд зайлшгүй орох, дотор арга хэмжээ зохион байгуулах бол автомат агаар цэвэршүүлэгчээс илүү цонхоо нээж байгалийн агаарын солилцоог сайжруулж, амны хаалт заавал зүүх шаардлагатай.

Ариун цэврийн дэглэм сахихаа мартаж болохгүй!

  1. Тогтмол гараа сайн угааж, спирттэй ариутгагч болон саван, халуун бүлээн усаар цэвэрлэх.
  2. Гараараа нүд, хамар, амаа оролдохгүй, хүрэхгүй байх
  3. Тогтмол хүрдэг гадаргуу, тавцан зэргийг цэвэрлэж ариутгах

Хэрэв танд шинж тэмдэг илэрвэл яах вэ

  1. . Тухайлбал үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, шархирч өвдөх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нүд улайх, суулгах, арьсан дээр тууралт гарж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
  2. Танд хөнгөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ байж, өөрийг тусгаарлах нь хамгийн зөв арга юм. Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төв рүү залгаж мэдээлэл авах болон туслах хэн нэгнийг дуудахдаа заавал амны хаалт зүүхийг сануулах хэрэгтэй.
  3. Хэрэв халуурах, ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл нэн даруй яаралтай тусламжийн төвд дуудлага өгч эрүүл мэндийн ажилтнуудыг дуудаарай.
  4. ДЭМБ болон орон нутгийн, улсын хэмжээний, олон нийтийн эрүүл мэндийн байгууллага зэрэг албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд итгэж, цахим орчин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуурамч байж болзошгүй мэдээлэлд итгэхгүй байх хэрэгтэй.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.