СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-11-11

ВИДЕО: Ипотекийн 6 хувийн зээл 8 хувийн зээлээс өндөр шалгууртай байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулсан аравдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд нийт 767 иргэнд 54.1 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк, арилжааны банкны эх үүсвэрээр олгожээ. Гэвч эдгээр зээлд хамрагдсан иргэдээс 30 гаруй хувь нь л гэр хорооллынхон үлдсэн нь орон сууцтай иргэд байна.

Ипотекийн зургаан хувийн зээлийг зорилтот бүлгийн буюу орон сууцгүй, гэр хорооллын, бага орлоготой өрхүүдэд олгохыг зорьж байгаа гэсэн ч тухайн зээл нь зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа нь зээл гаргасан статитистик мэдээллээс харагдаж байна.

Дээрх шалтгаануудаас гадна зарим банкууд санхүүжилт ороогүй гэх шалтгаанаар зээл олгохгүй, гацаах тохиолдол ч гарч байгааг хэлж байна. Ийнхүү гэр хорооллын янданг цөөлж, иргэдээ орон сууцжуулах төр засгийн бодлого төдийлөн үр дүнтэй бус болж таарав уу гэх асуулт үлдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.