Улсын онцгой комиссын 2020 он арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм.
Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг 2020.11.11-ний өдрийн 02:00 цагаас 2020.11.13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаагаар хориглосон болохыг мэдэгдэж байна. Орон нутгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн саадгүй байгаа юм. Улсын онцгой комиссоос орон нутгаас орох хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг шийднэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.