Улсын онцгой комисс шөнө хуралдаж дараах хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
Учир нь 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан жолооч болон түүний гэр бүлийнхнээс нь коронавирус илэрсэн байна.
Юун түрүүнд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш бүх шатны боловсрлын байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.
Хотоос гарах хөдөлгөөнийг мөн гурав хоног хаах,
Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох,
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагийн хооронд явахаар болгожээ.
Улмаар нийт иргэдэд хандан онцын шаардлагаггүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандахыг уриалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shuud qrintiilyaa