АНУ-ын "Йелловстоун" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгалийн халуун рашаанд тахианы мах чанан, оройн хоолоо бэлтгэсэн гурван жуулчныг баривчилжээ.
Тус байгалийн цогцолборын төлөөлөгч Морган Вартины хэлснээр Айдахо мужийн хоёр иргэн болон Юта мужийн нэг иргэн цэцэрлэгийн алслагдсан хэсэгт орших буцлам халуун булагт тахианы мах чанасан байна. Тэд хоёр тогоонд бүхэл тахиа хийгээд, үүнийгээ тааран шуудайнд шургуулан халуун рашаанд дүрсэн аж.
40-50 насны эдгээр гурван эрэгтэй хүнд ялаар шийтгүүлсэн болохыг шүүхийн баримт бичигт дурдсан байна. Тэд тус бүр 540-1,250 ам.долларын торгууль төлсөн бөгөөд хараа хяналтгүй тэнсэн авчээ. Түүнчлэн тэднийг "Йелловстоун" цогцолборт нэвтрэхийг хориглосон байна. Хэрэгтнүүдийн хоёр нь хэд хоног шоронд хоригдсон бөгөөд тэдний нэг нь зүгээр л "оройн хоол хийх" зорилготой байсан гэдгээ шүүгчид хэлсэн байна.
1978 онд "ЮНЕСКО" дэлхийн өвд бүртгэгдсэн уг байгалийн цогцолборын халуун рашаанд зарим жуулчид хувцсаа угаах тохиолдол ч байдаг байна. Түүнчлэн мянга мянган хүмүүс халуун рашаан руу зоос шийдэн, газар доорх агааржуулалтын хэврэг тогтолцоог нь бөглөж, гэмтээдэг гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ok
good <img src="https://livetv.mn/storage/posts/November2020/sz3xp4BjJiUqNcFXaT8w.jpg"> <3 [img]https://livetv.mn/storage/posts/November2020/sz3xp4BjJiUqNcFXaT8w.jpg[/img]