СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Перугийн Конгресс Ерөнхийлөгч Мартин Визкарраг огцруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Бүгд Найрамдах Перу Улсын Конгрессоос Ерөнхийлөгч Мартин Визкарраг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасны дараа тус улсад улс төрийн тодорхойгүй байдал үүсээд байна.

Энэхүү явдал Перугийн иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа хэдий ч Ерөнхийлөгч Визкарра уг шийдвэрийг эсэргүүцэн, шүүхэд хандахгүй бөгөөд төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ. Харин

Тус улсын сөрөг хүчний есөн намын хууль тогтоогчид нэгдэж, 57 настай Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргажээ. Тэд Визкарраг авлигын хэрэгт буруутган, мөн цар тахлын үед авсан арга хэмжээг нь шүүмжилсэн юм.

Албаныхан Мартин Визкарраг Мокегуагийн өмнөд бүсийн захирагч байхдаа хэд хэдэн компаниас 600 мянга гаруй ам.долларын хээл хахууль авсан хэмээн буруутгаж байгаа боловч тэрээр үүнийг эрс үгүйсгэн, огт үндэслэлгүй, худал гэж үзэж байгаа юм.

Перу улсын үндсэн хуулийн дагуу Сөрөг хүчний хууль тогтоогч тэрээр ирэх лхагва гарагт тангараг өргөх аж.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.