Улсын Онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар УОК-оос Алтанбулаг боомтыг 2021 оны 1-р сар хүртэл хаах санал гаргасан байна. Уг саналыг маргааш/2020.11.11/ Засгийн газрын хуралдаанд оруулж албажуулах юм.
Учир нь Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн байна. Тэдгээрийн гурав нь өөрсдийн хүсэлтээр нутаг буцаж, үлдсэн нь манай улсад эмчлүүлж байна.
Алтанбулаг боомтоос гадна ОХУ-тай хиллэдэг Тэс, Ульхан, Ханх, Эрээнцав болон увсаар хиллэж байгаа Боршоо боомтуудыг энэ сарын 16-аас эхлэн түр хаах санал гаргажээ. Баян-Өлгийн Цагааннуур боомтыг гарагийн зохицуулалтад оруулж сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногуудад ачаа нэвтрүүлж байх санал гаргажээ.
Улмаар УОК-оос хүнс нөөцлөх зохицуулалтыг хийж байгаа ажээ. Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нөлөөлөх үү гэдэг асуулт бий. Гэхдээ өндөгнөөс бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.