СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

McDonald’s ургамлын гаралтай түргэн хоол санал болгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ зоогийн газар McDonald’s 2021 оноос эхлэн McPlant буюу ургамлын гаралтай махаар хийсэн түргэн хоолыг үйлчлүүлэгчдэдээ санал болгохоор бэлдэж байгаа гэдгээ мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл ургамлын гаралтай бургер, тахианы мах, өглөөний хачиртай талхыг цэсэндээ нэмж оруулах юм байна. Тус компани Канад улсын Beyond Meat компанитай хамтран ургамлын гаралтай бургерыг туршиж эхэлжээ. Энэ туршилтын дараа Beyond Meat компанийн хувьцаа огцом өссөн байна.

. McDonald’s-ын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн тэргүүн Иан Борден хэрэглэгчдэдээ амтлаг шинэ бүтээгдэхүүн хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна гэжээ.

Гэхдээ тус компани махгүй бүтээгдэхүүний зах зээлд бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс хожуу хөл тавьж байна. Тухайлбал Burger King, White Castle, Dunkin Brands Group ургамлын гаралтай махаар хийсэн бургеруудыг хэдийнээ хэрэглэгчдэдээ санал болгожээ.

McDonald’s-ын Big Mac, McNuggets, French fries нийт борлуулалтын 70 хувийг эзэлдэг байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.