СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мозамбикт хэт даврагчид 50 гаруй хүнийг цаазалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Мозамбик улсад исламын хэт даврагчид 50 гаруй хүний толгойг тасдан цаазаар авч, амь насыг нь хороосон тухай мэдээлжээ. Хэт даврагчид хойд бүс нутагт байдаг Муатид нэртэй жижиг тосгоны хөлбөмбөгийн талбайг цаазын тавцан болгож, хохирогчдын толгойг тасалснаас гадна, биеийг нь тасдан хуваасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өөр нэг тосгонд хэд хэдэн хүнийг цаазаар авсан хэрэг гарчээ. Мозамбикийн Кабо Делгадо мужид 2017 оноос хойш зэвсэгт этгээдүүд хүмүүсийн толгойг авах зэргээр жигшүүрт халдлага үйлдэх нь ихэссэн байна.

. Энд зэвсэгт халдлага үйлдэж байгаа этгээдүүд Исламын улс бүлэгтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Тэд исламын шашны хууль дүрмийг дагаж мөрдүүлэхийн тулд залуусыг эгнээндээ элсүүлснээр ажилгүйдэл, ядуурал газар авчээ. Кабо Делгадо мужийн оршин суугчид бадмаараг чулууны олборлолт, хийнээс багахан ашиг олж амь зууж байна. Тус мужийн Нанжаба тосгонд баасан гарагийн шөнө гарсан халдлагыг нутгийн оршин суугчид ихэд цочирдон хүлээж авсан бөгөөд энх тайвныг уриалжээ.

Мозамбикийн Засгийн газар хэт даврагсдын үйлдэлд олон улсаас тусламж эрж байна. Энэ жилийн дөрөвдүгээр сард Кабо Делгадо мужийн өөр нэг тосгонд мөн 50 гаруй хүнийг цаазаар авч, буудаж хороосон тохиолдол гарсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.