СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трампын ууртай 70 хоног Батлан хамгаалахын сайдаа халснаар эхлэв үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх нь гарцаагүй болоод байгаа ч санал тоолох үйл явцын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль шүүхийн шатны байгууллагад зарга үүсгээд байгаа Дональд Трамп энэ долоо хоногийн эхэнд Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг халлаа.

Марк Эспер сүүлийн саруудад Ерөнхийлөгч Трамптай багагүй зөрчилдөж байсан. АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын амь насыг цагдаагийн ажилтан бүрэлгэсний дараа Black Lives Matter хөдөлгөөнийхөн улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийхэд Трамп эмх замбараагүй байдлыг тусгай хүчний цэргүүдээр намжаана хэмээн жагсагчдыг айлган сүрдүүлсэн. Гэвч Эспер тусгай хүчин шаардлагагүй хэрэг явдалд оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлэн Цагаан Ордны дургүйцлыг хүргэсэн. Уг зөрчилдөөнөөс хойш Трамп нилээд хэдэн удаа Батлан хамгаалахын сайдыг хална гэж сүрдүүлсэн ч тохиромжтой шалтгаан олдохгүй байв.

. Мөн “би Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж улс орноо хамгаалсан. Таны шийдвэрийг хүлээн авлаа” гэжээ.

Эсперийн хувьд Трампын НАТО-г үл тоомсорлож буй хандлагыг шүүмжилсээр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Military Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Батлан хамгаалахын сайд Цагаан ордноос гаргаж буй хандлагад сэтгэл дундуур, харилцаа муу байгааг хэлжээ. Ерөнхийлөгч юу хүссэнээ хийхийг шаарддаг бол Марк Эспер хэн нэгнийг баясгах тоглоом болохыг хүсэхгүй байгаа гэжээ.

Эсперийн өмнө байсан сайд Жеймс Маттис Сирийн дайны асуудал дээр Трамптай санал зөрөлдөж 2018 онд огцорсныг Америкийн Ерөнхийлөгч энэ удаагийнхтай адил мөн л Твиттер хуудсаар дамжуулан мэдэгдэж байсан юм. Маттис Америкийн ард иргэдийг нэгдмэл байлгахыг хичээдэггүй миний амьдралдаа таарсан анхны Ерөнхийлөгч бол Трамп хэмээн хэлж байсан удаатай.

. Трампыг Твиттерт мэдэгдэл гаргасны дараахан Миллер Батлан хамгаалахын удирдах байр луу оржээ. Миллер нь наймдугаар сард терроризмтой тэмцэх төвийг удирдаж эхлэхээсээ өмнө Ерөнхийлөгч Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тусгай хүчний цэргийн албыг гүйцэтгэж байжээ.

Нөгөө талаас ажиглагчид Ерөнхийлөгч Трампын сүүлийн 70 гаруй хоног Цагаан ордонд таатай уур амьсгалтай өнгөрөхгүй гэдэг нь Марк Эсперийг ууртайгаар халснаар харагдаж байна хэмээн таамаглаж байна. Ном ёсны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч ирэх жилийн нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөнө. Тэр хүртэл хугацаанд одоогийн Ерөнхийлөгч алба үүргээ гүйцэтгэнэ.

Энэ удаагийн сонгуулийн өмнө Трамп Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врэй рүү хэд хэдэн удаа авлигын эсрэг мөрдөн шалгах ажлыг гүйцэд явуулахгүй байна хэмээн дайрсан. Тиймээс сонгуулийн дараа Врэй албан тушаалаасаа огцорно гэж томоохон хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Мөн ерөнхий прокурор Уильям Барр Трампын уураа гаргаж огцруулах хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтсан гэх таамаг дэвшүүлж байна.

Эх сурвалж: ВВС, CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

хахахахаха

Зочин
4 жилийн өмнө
150.129.141.46

trumpiig demjineeee trumpiin zuv hajuud heden hulduu tums orj irjheed surug huchind , hariinahnd ajillaj ,zer zevsgiin naimaachdad uilchluuleh geed zutgeed baihad mun dain hiilguuleh gej guu mun ih uzsen trump dain hiigeegui ter chinhene enh taiwanch erinhiiugch trumpiig demjine odo luivariin bidan garch irj delhiig samarh gej bna ,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.