Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский коронавирусийн халдвар авсан болохоо даваа гарагт мэдэгджээ.
Тэрээр өөрийн албан ёсны "Telegram" хуудаснаа "Ковид-19-ийн аюулд өртөхгүй азтай хүмүүс гэж байхгүй. Хорио цээрийн дэглэмийн бүх арга хэмжээг авсан хэдий ч миний шинжилгээний хариу "Эерэг" гарлаа. Миний биеийн байдал хэвийн байгаа. Би одоо өөрийгөө тусгаарлана, гэхдээ ажлаа үргэлжлүүлэн хийх болно" хэмээн бичсэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, түүний орлогч нар болон бусад ажилтнууд коронавирусийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа аж. Түүнчлэн тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Сангийн сайд Сергей Марченко мөн коронавирусийн халдвар авсан гэж мэдээлж байгаа боловч үүнийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байгаа юм.
Украин улсад өнгөрөгч даваа гарагт коронавирусийн 8,687 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын нийт тохиолдол 469,018 болжээ. Үүнээс нийт 8,565 өвчтөн нас бараад байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.