СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-10

Хил хаагдсаны улмаас эмчилгээ нь зогссон Н.Мейрам хүүд туслахыг хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Манай редакцид С.Сергүль гэх эмэгтэй хандаж "Сониучхан бяцхан хүүд минь солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглээч" хэмээн ард түмэндээ хандаж байгаагаа дуулгасан юм.

Түүний хүү Н.Мейрам нь одоо 2 настай бөгөөд анх Болор мэлмий нүдний эмнэлэгт үзүүлснээр нүдний хорт хавдар/retinoblastoma/-тай гэж оношлогджээ. Ингээд ЭХЭМҮТ-д 1-р шатны хими эмчилгээ хийлгэж, цаашдын эмчилгээгээ урд хөршид хийлгэхээр 2019 оны 11-р сарын 3-нд БНХАУ-ыг зорьсон аж. 

Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт дараагийн шатлалт хими эмчилгээгээ хийлгэсэн бөгөөд Жинан-Qilu хүүхдийн эмнэлэгт 2019 оны 12-р сарын 06-нд баруун нүдний хагалгаанд орж, үргэлжлүүлэн хими, лазер гэх мэт товлолт эмчилгээнүүдээ давхар хийлгэжээ.

Хүүгийн баруун нүд "хараа орно" гэсэн сайхан мэдээ дуулж, дараагийн эмчилгээний төлбөрөө зохицуулах асуудлын улмаас энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр эх орондоо иржээ. Гэвч Covid-19 цар тахлын улмаас хил хаагдаж Н.Мейрам хүүгийн эмчилгээ зогссон аж. 

Харамсалтай нь эмчилгээ түр зогссон хугацаанд буюу энэ оны 4 сард баруун нүдэнд нь хавдрын голомт дахин үүссэн байна. ЭХЭМҮТ-д 6 шатлалт хими эмчилгээ хийлгэж бүхий л талаараа эмч нар маань хичээсэн боловч сайжирсангүй хэмээн ээж С.Сергүль нүдэндээ нулимстай ярьлаа. 

Манай улсын эмч нарын оношоор бол хүүгийн баруун нүдийг авахаас өөр аргагүй болсон аж. Харин Хятад дах эмчтэйгээ холбогдоход "яаралтай ирж хагалгаа хийлгэвэл найдвар байгаа" гэсэн хариу сонсчээ. 

Одоо хүүгийн ар гэрийн зүгээс ГХЯ-нд хандаж, БНХАУ руу зайлшгүй зорчих шаардлагатай байгаа тухай хүсэлтээ өгчихсөн гэнэ. Мөн Элчин сайдын яамнаас виз хүссэн. Хэрэв урд хөрш рүү зорих боломж нээгдвэл Бээжин хотод карантинд байх 14 хоногийн хугацааны төлбөр болоод хүүгийн эмчилгээний зардалд нилээдгүй их мөнгө хэрэгтэй болжээ.

Иймд хүү Н.Мейрамын ээж С.Сергуль сайхан сэтгэлт ард иргэддээ хандаж тусламж хүсч байгаагаа дамжууллаа. 

Тэрбээр "Хүү минь амьдралын олон өнгийг алаг хоёр нүдээрээ харж эрүүл саруул яваасай гэж алга хавсран дахин дахин хүсч байна. Атгахан биендээ аварга том ачаа үүрч яваа хүүд минь сэтгэлийн угаас туслаач. Сайхан сэтгэлт та бүхний буян заяа дэлгэрэг" гэсэн юм. 

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5058210200 (ээж: С.Сергүль)

Утас: 8881-8511

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.