Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаан зарлажээ. Хуралдаанаар Ковид-19 нөхцөл байдлаас үүдэн цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо сүүлийн гурав хоногт 12-оор нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 368 болоод байгаа юм.
Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн зарим хилийн боомтуудыг хааж, ачаа тээврийг зогсоосон. Мөн сурагчдын амралтын хугацааг наашлуулсан шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ.
Энэ удаад ямар шийдвэр гаргах нь хараахан тодорхой болоогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хичээл сургуулиа л бүү хаагаарай бусад олон нийтийг хамарсан уралдаан, сургалт семинарыг нэг мөр хаасан нь дээр байх нэг газар цуглуулж сургалт хийсэн нэртэй боловсролын энэ гажуудал хэрээс хэтрэх нь
Харин ч хаа. Эрүүл байх нь эрдэмтэй байхаас хувь илүү
Их дээд сургууль сургууль цэцэрлэгээ хаасан нь дээр шүү их дээд сургуулийн лекцийн танхимд л гэхэд дүүрэн ханилгасан хүмүүс их бна гэсэн
Haniad ihtei bna gaduur. Surguuli tsetserlegee amaraasan ni dr
МУ нэг удаа бүх иргэдээ үнэ төлбөргүй вирусын шинжилгээ авмаар бна. Мөн сургуулийг 7 хоногт 3 удаа 2ээлжээр хичээллүүлвэл их зүгээр бндаа