Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд энэ сарын 10-ны 07:20 цагийн орчимд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөсөн хэрэг гарчээ.
Охиныг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж, амь насыг нь хохироосон байна. Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүх уулзвараа Гэрлэн дохиотой зохицуулдаг уулзвар болгох шаардлагатай!!!
Гарцаар хүн гарч байгааг харсан хэрнээ хурдаа ерөөсөө хасна гэж байхгүй үл өөшөөсөн байдалтай дайрах шахаал гардаг. Одоо бол явган хүнийхээ гарцаар гарахдаа ч айдастай байдаг болсон.