СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-10

LIVE: Т.Гантулга: Зөрчлийн тухай хууль аж ахуйн нэгжүүдэд тун халгаатай байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхиa сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын газар дээр ажиллаж байна. Тэрээр Агаарын бохирдол, Хилийн боомт дахь Ковид-19-аас урьдчилан сэргийлэх Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай цахим уулзалт хийв.

Энэ үеэр МХЕГ-ын дарга Т.Гантулга байгууллагынхаа чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажлуудаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулав.

Т.Гантулга: Зөрчлийн тухай хууль аж ахуйн нэгжүүдэд тун халгаатай байгаа

МХЕГ-ын дарга Т.Гантулга:

-Монгол Улсад 4400 төрлийн стандартын хэрэгжилтийг хангахын тулд мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байна. Бидний хамгийн гол зорилгуудын нэг нь коронавирусийн халдварыг орж ирэхээс урьдчилан сэргийлэх, Улаанбаатарыг утаанаас салгах ажлууд болоод байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 3000 гаруй нам даралтын зуухыг сайжруулсан түлшинд шилжүүлснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хилийн боомтуудад лабораторийн барилга барих ажил эрчимтэй үргэлжилж байна. Хилийн бүсэд оффис, алба хаагчдын орон сууц, сургууль цэцэрлэг соёлын байгууллагыг цогцоор нь шийдвэрлэх ажлыг хийхээр зорьж байна.


Чин үнэнийг хэлэхэд Зөрчлийн тухай хууль аж ахуйн нэгжид тун халгаатай байгаа. Тус хуульд зөрчил тус бүрийг торгоно шийтгэнэ гээд заачихсан учраас торгох шийтгэх явдал байнга гарч байна.

Сүүлийн үед манай байгууллага цахим шилжилтэд орохоор эрчимтэй ажиллаж байна. Цахим шилжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага орсноор биднээс үзүүлдэг бүх үйлчилгээ иргэдийн хяналтад орно. Хоёрдугаарт, иргэд хэрэглэгчид үнэн зөв мэдээллээр тогтмол хангагдах боломж бололцоо бүрдэнэ гэв.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Мэргэжлийн хяналтын байгууллагадаа баярлалаа. Та бүхэн минь коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулж, агаарын бохирдлыг мэдэгдэхүйц буулгаж чадсан. Та бүхэн минь цаг хугацаа алдалгүй урьдчилан сэргийлэх ажлыг хийж чадсаны дүнд коронавирусийг дотооддоо алдаагүй цөөхөн орны нэг болгож чадлаа.

Эх орныхоо аюулгүй байдлыг сахих ажлыг өндөр түвшинд хийсний дүнд ард иргэд маань өнөөдөр амар тайван амьдарцгааж байна. Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын 62-р тогтоол маш эрсдэлтэй хэл ам дагуулсан ажил байсан. Асар их эрсдэлийг сөрж тэмцсэний дүнд өнөөдөр агаар бохирдол гэх аймшигт аюулыг дарж бууруулж чадлаа.
Хоёр жил тутамд хийгддэг төрийн сангийн хяналт алдагдсанаас болж сангууд хяналтаас гарсан. Татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй урсаж байна. Иймд санхүүгийн хяналтын тогтолцоог мэргэжлийн хяналтын байгууллагад нь буцаан өгнө. . Хоёрдугаарт, барилгыг хүлээн авах, эхлүүлэх ажилд тавих мэргэжлийн хяналт алдагдсанаас чанаргүй зам, барилга олноор баригдах боллоо. Үүнд тавих хяналтаа сайжруул. 

Нэгдүгээрт, коронавирусийн цар тахлыг улсын хилээр оруулахгүй байхын тулд улам хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна. Өчигдөр Герман, Америкийн эрдэмтдийн баг коронавирусийн эсрэг вакцин гарган авсан байна. Уг вакциныг дэлхийн хүн амд хийж дуусах хүртэл маш их цаг хугацаа орох тул хяналт шалгалтаа сайжруул.
Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан хилээр уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Хилийн боомтууд уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд хилийн хяналт шалгалтаа сайжруул.
Гуравдугаарт, утааг өнгөрсөн жил 50 хувь бууруулсан. Ирэх дөрвөн жилд 80 хувь бууруул гэдэг үүрэг даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.223

aimaguud utaatai hebeer l b.na

өө
3 жилийн өмнө
202.21.124.129

мэргэжлийн хяналтын үндсэн ажил нь мэргэжлийн түвшинд хянаж нийт иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах биздээ. яагаад хууль дүрэм биелүүлэгүй хүмүүсийн толгойг илээд байдагийг ойлгохгүй байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.