СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-10

LIVE: С.Зоригтбаатар: Гадаадаас ажиллах хүч авахаар гаргасан зардлаа Засгийн газраас нэхэмжилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос хэвлэлийн хурал хийж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооны төлөөлөгч Э.Буянжаргал:

-Автобус дүүрэн хятад ажилчид оруулж ирж байгаа гэсэн худал мэдээлэл тарж байгаа ч одоогоор нэг ч ажилчин орж ирээгүй. Ганц ч Хятад хөрөнгө оруулагч, мэргэжилтэн, ажилчин орж ирээгүй. Харин Орос, Солонгос, Америк зэрэг орнуудаас орж ирж байна.
Гадаад ажилчид оруулж ирэх шаардлагатай байгаа. Цар тахал гарч ирснээс хойш бидний үйл ажиллагаа зогссон. Хятадаас ажилчид оруулж ирж байгаа гэсэн бичлэг, лайв явсанаар бүрмөсөн зогсоосон. Бид нарийн мэргэжлийн мэргэжилтэн, инженерүүд оруулж ирэх шаардлага байна.

Гэтэл Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсийг үүрэг хүлээсэн албан хаагчид авч явдаг. Гэтэл лайв хийж байсан хүмүүс саатуулж, алба хааж байсан хүмүүсийг хятадын гар хөл мэт ярьсан. Бүр автобусанд орж лайв хийх гэж зүтгэсэн.

ГХОКЭАХ түр хорооны зөвлөх С.Зоригтбаатар:

-Тавдугаар сараас хойш гадны нарийн мэргэжилтнүүдээ оруулах гээд . Оруулж ирэх шаардлагатай нарийн мэргэжлийн 1700 гаруй гадаадын иргэн байна. Энэ хүмүүс бол . УОК шийдвэрээ гаргасан бол шийдвэр дээрээ бат байгаач ээ. Нэг хүний лайваас болж ингэж олон байгууллагын ажил, улсын эрх ашиг зөрчигдөж байна.
Энэ хүмүүсийг оруулж ирэх гэж гаргасан зардал мөнгөө энэ 39 компани Засгийн газраас нэхэмжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.