СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нагорно-Карабахад ОХУ зуучлан гал зогсоох хэлэлцээр байгуулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Армени, Азербайжан улсуудын хил дээрх уулын Карабах буюу Нагорно-Карабахад энэ намар зөрчил мөргөлдөөн хурцадсан. Удаа дараа гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч хэрэгжилгүй өдий хүрлээ.

Тэгвэл ОХУ-ын оролцоотой Армени, Азербайжан улсууд хамтран гал зогсоож, зэвсэгт мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Армени улсын Ерөнхий сайд Никол Пашиньян уг хэлэлцээр өөрийнх нь хувьд төдийгүй ард иргэдийнх нь хувьд маш эмзэг асуудал гэдгийг мэдэгджээ.

Уулын Карабахын бүс нутгийн уугуул иргэд армени гаралтай боловч 1994 оноос хойш олон улсад Азербайжаны нутаг дэвсгэр хэмээн зарласан. Энэ үеэр дахин гал нээхгүй гэсэн ам мөчгөө өгч, гэрээ хэлэлцээр байгуулсан ч үүнээс хойш үе үе талуудын зөрчил мөргөлдөөн ийнхүү хурцаддаг.

Энэ намрын есдүгээр сард талууд дахин гал нээсэн бөгөөд зургаан долоо хоног гаруйн турш үргэлжилж байна. Энэ удаад . Хэлэлцээр ёсоор Азербайжан улс хууль ёсны дагуу нутаг дэвсгэрээ эзэмших ба Армений дайтагч тал ирэх долоо хоногуудад хэд хэдэн байршлыг орхин гарах юм байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 1,960 энхийг сахиулагчаа гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх галын шугаманд хяналт тогтоолгохоор илгээнэ гэж мэдэгджээ. Мөн Турк улс энхийг сахиулах хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд оролцох юм байна. Путины үргэлжлүүлэн ярьснаар гал зогсоохын тулд дайны үеийн хоригдлуудыг солилцохоор болсон ба эдийн засаг, тээвэр зуучлалын салбарт түгжигдээд байсан асуудлуудыг цэгцлэхээр болжээ.  

. Нагорно-Карабах дахь Армений талын удирдагч Араяик Харутюнян хэлэлцээр хэрэгжиж, дайн дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Энэ хооронд Армений нийслэл Ереван хотод уг хэлэлцээрийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон байна.

Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөний дүнд батлан хамгаалах хүчний 1,200 орчим алба хаагч нас барсан бөгөөд Азербайжаны тал Армений агаарын орон зайд нисч байсан Оросын цэргийн нисдэг тэргийг сөнөөж дотор нь байсан хоёр нисгэгч амиа алдсан. Энэ мөргөлдөөнд цэрэг армийн алба хаагчдаас гадна энгийн номхон иргэд олноороо амиа алдаж, гэмтэж шархадсан. Путины өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлд уулын Карабахад 5,000 хүн амь эрсэдсэн тухай дурдсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.