УНТЭ-ийн Зүрхний төвийн мэс заслын эмч Б.Булган ахлагчтай Зүрх судасны мэс заслын баг Хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр давтамжит долгионоор түлж эмчлэх мэс заслын шинэ технологийг улсын эмнэлэгт анх удаа нэвтрүүлээд байна.
Тус мэс заслын тусламж үйлчилгээ нь бусад мэс заслын аргуудтай харьцуулахад зэргэлдээх эрхтэн, эдийг гэмтээдэггүй бөгөөд өвчтөнд эрсдэл багатай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, хөдөлмөрийн чадвар түр алдалт үүсгэдэггүйгээрээ онцлогтой шилдэг технологи юм.
Хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр давтамжит долгионоор түлэх мэс заслын эмчилгээг Монгол улсад анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2018 онд 2 тохиолдлыг эмчилж нэвтрүүлж эхэлсэн байна.
Энэ оны гуравдугаар сараас эхлэн тус технологийг бүрэн нутагшуулж, зургаан тохиолдлыг амжилттай эмчилж, цаашид 50 тохиолдлыг он дуустал эмчлэхээр төлөвлөн бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
Хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр давтамжит долгионоор түлж эмчлэх мэс заслын багийн гишүүн баруун гар талаас МХНТасгийн эрхлэгч Б.Дагважанцан, Мэдээгүйжүүлэгч эмч Ц.Тунгалаг, Зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэг, Сувилагч Б.Нарангэрэл, багийн ахлагч Зүрх судасны мэс заслын эмч Б.Булган, Сувилагч О.Сарангэрэл, Зүрх судасны мэс заслын эмч Ч.Мандахнар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sain bna uu.yaj holbogdoh we