СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сарангэрэл: Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл яамны удирдлагын багтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл өгчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажил тусгагдсан байна.

Тухайлбал,

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах,

-Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гарган авах,

-ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх,

-

-уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх,

-,

-Мянганы суут хүн Чингис хаан цогцолборын ажлыг цогц байдлаар дуусгах зэрэг олон ажлуудг багтаажээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллана. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай. Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн салбарын сайд хийгдэх ажлууд болон төлөвлөгөө эцэслэн гарсан учир одоо хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй орж, шуурхай хийгээд бүтээмжтэй ажиллахыг газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.