СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шууданч тагтаагаар 100 жилийн өмнө дайсан захидлыг олжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Францын зүүн нутгийн засаг захиргааны мужийн Орбей жижиг сууринд алхаж байсан хос жижиг бортгон сав олсон байна. Тэдний олсон бяцхан бортгон дотор 100 жилийн өмнө цэрэг эрийн бичсэн захидал байсныг есдүгээр сараас хойш сайтар хадгалан, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгчээ.

Уг захидлыг тухайн үед Германы мэдэлд байсан Ингершеймийн явган цэрэг герман хэл дээр бичсэн бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны үеийн цэргийн мэдээллийг дурдсан байна. Явган цэрэг захидлаа цэргийн даргадаа хаягласан байна гэж Орбей хот дахь Лингийн музейн эрхлэгч Доминик Жарди хэлжээ.

. Дэлхийн нэгдүгээр дайн 1914-1918 оны хооронд үргэлжилсэн байдаг.

Захидалд дурдсан зарим нэг өгүүлбэрийг хөрвүүлбэл “Потофын цэргийн отряд жагсаалын баруун хязгаарт хүрэхдээ дайралтад өртлөө. Фехтвальдад отрядын тэн хагас нь бэртэж гэмтсэн. Бидэнд хүнд гарз тохиолоо” хэмээн дурджээ. Энд дурдаж буй Ингершейм гэх газар нь одоогоор Францын нутаг дэвсгэрт харьяалагддаг бөгөөд өмнө нь Германы нэг хэсэг байжээ.

Залуу хосын олсон цуст дайны үеийн нэн ховор үнэт олдвор энэ цагаас хойш Лингийн музейн байнгын үзмэр болон үлдэж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.