Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулсан аравдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд нийт 767 иргэнд 54.1 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк, арилжааны банкны эх үүсвэрээр олгожээ.
Санхүүжилтийг эх үүсвэрээр нь задалбал 61 хувь нь Монголбанкны эх үүсвэр, үлдсэн нь банкнуудынх байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.
Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөөд байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулжээ.
Мөн цар тахлын үеийн хуулиар Монголбанк 38 мянга 270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан юм. Энэ нь ипотекийг зээлийн хөтөлбөрт хамрагдсан нийт зээлдэгчийн 53 хувьтай тэнцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.