Тархины саажилттай болон тархины уналт таталт, эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хамтран мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хурлаараа эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгааг онцолж байна.
Тархины саажилт гэсэн бүлэг өвчний доор тархины эмгэг, бодисын солилцооны эмгэг, метохондригийн өвчтэй хүүхдүүдийг ялган оношлох боломж байхгүй, дутмаг байгаа. Энэ өвчнүүдийн оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмж, лаборатори байхгүй.
Мөн мэргэшсэн мэдрэлийн эмч нарийн мэдлэг мэдээлэл дутуу байгаа юм. Энэ төрлийн өвчтэй эцэг эхчүүдийн 50-иад хувь нь хүүхдээ оношлуулж чадаагүй байдаг. Шалтгаан нь эмч бүр өөр онош хэлдэг. Ерөнхийдөө хөгжлийн хоцрогдол гэсэн оноштой байдаг байна.
Эмч нар, эмнэлэгт буруу өгөх биш НҮБ-ын хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих хөтөлбөрт нэгдсэн хэрнээ яагаад эдгээр хүүхдүүд сурч боловсрох, амьдрах, бүр эмчлүүлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж ч авах эрх нь бүрдэхгүй байгааг эцэг эхчүүд онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.