УИХ дахь намын бүлгүүд хуваарь ёсоор өнөөдөр хуралдлаа. МАН-ын бүлэг дотоод асуудлаа ярилцсан бол АН-ын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаар болжээ.
Энэхүү хуулийг анх Ардчилсан нам санаачлан өргөн барьж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг.
Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
-Шилэн данс хөтлөхгүй байх
-Буруу, худлаа хөтлөх
-Шилэн дансанд мэдээлснээ засах
-Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.
Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.
Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөг болгон бууруулахаар заасан байна. Мөн зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зүйтэй санаачилга !!! МАН-н луйварчид олон ноходтойгоо нийлж боргоод , угаадсандаа цадаж уяанаасаа алдуурсан мэт хуцалдах биз ээ !!!???
зочин