СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы угсаа залгамжлах ханхүүг тунхаглан зарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Японы эзэн хаан Нарухитогийн төрсөн дүү, 54 настай ханхүү Фумихитог угсаа залгамжлагч ханхүүгээр зарлан тунхаглах ёслол нийслэл Токио хотод болжээ.

Эзэн хаан Нарухито өнгөрсөн жил ааваасаа хаан ширээг залгамжлан авсан билээ. Түүний дүү Фумихито ахаасаа зургаан насаар дүү юм. Нарухито хаан хүүгүй учраас хаан ширээг уламжлалын дагуу эрэгтэй залгамжлагчид өвлүүлжээ.

Гэсэн ч энэ уламжлалыг эсэргүүцэж, хааны охинд хаан ширээг уламжлуулахыг зарим иргэд дэмжин уриалсаар байгаа юм. . Угсаа залгамжлах ханхүүг тунхаглах ёслолд хааны гэр бүлийн гишүүдээс гадна ердөө 46 зочин уригдсан бөгөөд тэд амны хаалт зүүж, зай барих дүрмийг дагаж мөрдсөн байна.

Сүр жавхлант эзэн хаан Акихито өндөр насалсны дээр эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тул хаан ширээгээ өөрийн том хүү Нарухитод шилжүүлсэн юм. Тэрээр 200 гаруй жилийн түүхэнд амьд ахуй цагтаа хаан ширээгээ өвлүүлсэн анхны эзэн хаан болсон билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.