СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-09

“Тамын зам”-аараа дахиад бүтэн хоёр жил зорчино

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Бүтэн жил гаруйн хугацаанд олон арван иргэний машин тэргийг эвдэж, заримынх нь амь насыг авч одсон “тамын зам” болсон Улаанбаатар-Дарханы замыг өнгөрөгч долоо хоногт нээсэн билээ.  

Одоо иргэд, зорчигчид нийт замын гуравны нэгээр нь аятай явах нөхцөл бүрдсэн ч үлдсэн гуравны хоёр нь ахиад л тамын гэмээр зам хэвээрээ аж. Өөрөөр хэлбэл,

Учир нь, Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар жил гаруйн хугацаанд хүлээлгэсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн замын “нээлт” дээрээ энэ зам 2022 онд л ашиглалтад орно гэдгийг онцолсон байна.

Уг замыг “тамын” гэж нэрлэх болсон нь замыг хааснаас хойш түр замаар зорчиж явсан 140 гаруй гаруй осол бүртгэгдэж, 20 гаруй хүн нас барсан гэсэн судалгаа бий.  

Мөн тус замаар зорчиж хохирсон 300 гаруй иргэний 200 гаруй сая төгрөгийн гомдлыг “Хэвтүүл” хөдөлгөөнөөс прокурын байгууллагад хүргүүлсэн билээ. Үүнйи цаана бүртгэгдээгүй хэдэн осол, машин тэргээ эвдсэн хэдэн зорчигч байгааг таашгүй. Гэвч дахин хоёр жилийн турш хэдэн осол гарахыг ч мөн таашгүй болж байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар хоногт 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог. Тиймээс хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байдаг юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.57

Сая нээсэн өдөр н яваад цонхоо хагалуулаад ирсээн,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.