СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийд Ковид-19 цар тахлын халдвар 50 саяд хүрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Дэлхийд Ковид-19 цар тахлын халдвар 50 саяд хүрч халдварын тоогоороо АНУ, Итали тэргүүлж байна.

Нас барсан хүний тоо 1,2 сая даваад байна. Өнгөрсөн 10-р сарын дунд нийт халдварын тоо 40 сая даваад байсан бол 23 хоногийн дараа буюу өнөөдрийн байдлаар 50 саяд хүрээд байгаа юм.

АНУ зөвшөөрөгдсөн халдварын тоогоороо тэргүүлж байна. Ардаас нь Энэтхэг, Бразил, Орос улсууд халдвар өндөр буюу эрчимтэй байгаа орнуудаар нэрлэгдэж байна.

 

Ковид-19 цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснээс хойш Өмнөд Солонгост халдвар огцом нэмэгдсэн. Өнөөдөр буюу шинэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар 126 шинэ тохиолдол нэмэгдлээ.

Үүний 99 нь орон нутгаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Ихэнх шинэ тохиолдлууд нь өмнө голомт байсан хэсгээс ахин бүртгэгдэж байгаа юм. Мөн бага, цөөн тоогоор цугларахыг зөвшөөрсөн хэсгээс ч шинэ халдварууд бүртгэгдсэн.

Нас баралт хоёроор нэмэгдэж нийт 480 хүн амиа алдаад байна. Өнөөдөр Өмнөд Солонгост батлагдсан тохиолдол 27,553 болж эдгэрэлт 61-ээр нэмэгдэж 25059 боллоо.

Эх сурвалж: Arirang news

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.