СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-09

Сэлэнгэ аймагт "PCR" шинжилгээний шинэ лаборатори байгуулагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт шинээр Молекул Биологийн лабораторийг өнгөрсөн аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан. Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд шинээр ашиглалтад орсон лабораторийн үйл ажиллагааны явцтай танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа. .

Ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй хүнд Коронавирусийн шинжилгээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан хот руу явуулж хариуг нь авдаг байсан. Өдөр бүр Улаанбаатар хот руу эргэлзээтэй сорьц, халдвартай хүн тээвэрлэхэд 1-2 хоног зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их, хүний нөөц хүрэлцэхгүй байх, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан.. Шинжилгээний хариуг хүргэж өгөх, авахад дунджаар 2-3 хоног зарцуулдаг байв. Ингэснээр цаг их алдах, зардал өндөр, хариугаа хүлээх хооронд халдвар тархах эрсдэл өндөр байсан. Ийнхүү ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын санаачилга, дэмжлэгтэйгээр бид аймагтаа Молекул биологийн лабораторитой болж, цаг алдалгүй коронавирусээс урьдчилан сэргийлж байна гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од албаныханд танилцууллаа.

Цар тахлын үед Сэлэнгэ аймагт энэ төрлийн лаборатори ашиглалтад орсноор вирус судлалын түвшинд том ахиц гарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хот руу халдвартай хүний шинжилгээг баталгаажуулахаар явуулаад байх шаардлагагүй болжээ.
Мөн . Нэг кабиныг нь Алтанбулаг шалган нэвтрүүлэх бүсэд, нөгөөг нь Эрүүл мэндийн газрын гадна талд байршууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.