Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын байдлын талаар ээлжит /2020.11.09/ мэдээллээ хийж байна. Сүүлийн гурав хоногт /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 илэрлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Тухайлбал:
Хиагтад хяналт сул байгаа нь харагдаж байна. Монгол жолооч нар Улаан-Үдийн орчимд чөлөөтэй зорчиж, бараагаа цуглуулж байна. Хилийн цаана хяналт сул байна.
Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүнд:
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 368, үүнээс 88 хувь буюу 317 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Нэг хүн хүнд, хүндэвтэр 7 хүн байна. ХӨСҮТ-д нийт 77 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алтан булгийн боомтоо хаагаач удахгүй энэ өвчин дийлдэхгүй тархах нь дотроо алдхана байна та бүгдийн хөдөлмөр талаар болох нь .
Joloosh nar gej heneggui orkuud s bolj balrahana dee