Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.
АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 284:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.
Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийн саналыг авах ёстой юм.
Жо Байдены хувьд Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдлээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нь 74 сая гаруй сонгогчийн санал аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байна. Өмнөх дээд амжилтыг 2008 онд Барак Обама тогтоож байжээ. Мөн тэрбээр АНУ-ын түүхэнд өмнөх Ерөнхийлөгчтэйгөө өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна.
Түүнчлэн Жо Байден нь 1988 онд мөн Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан бөгөөд үүнээс хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа Ерөнхийлөгч болж байна.
Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа юм.
Байдены сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгч юм. Камала Харрисийн ээж Энэтхэг, харин аав нь Ямайк хүн ажээ. Тэрээр АНУ-д төрж, боловсрол эзэмшсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан хүүхэн юм аа.