СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-07

Мөнгө хүүлэлтэд өртөж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах өдөрлөг болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, ББСБ, ломбард, хувиараа мөнгө зээлдүүлэгч нарын мөнгө хүүлэлтийн золиос болж хохирсон олон мянган иргэний гомдол, өргөдлийг хүлээн авах өдөрлөг өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд болно.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар энэхүү өдөрлөгийг санаачлан зохион байгуулж байгаа аж. Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд дэлхийн аль оронд байхгүй хамгийн өндөр хүүтэй мөнгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлж, тэднийг өр зээлийн барьцаанд байлгаж буй нь улс орны хөгжлийн чөдөр тушаа болж байна хэмээн эдийн засагчид шүүмжилдэг.

Энэхүү өдөрлөгийн үеэр ирсэн өргөдөл гомдолд тулгуурлан цаашид ямар ажлыг хийхээ тогтож, зээлийн хүүг бууруулах гарц шийдлийг тодорхойлж,  шийдвэр гаргагчид хүргэнэ гэдгээ жагсаал цуглаан зохион байгуулагчид хэллээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.