СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-07

Бурхан багшийн дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Бурхан багш 33 тэнгэрийн оронд морилж, эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр жил бүрийн билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд буюу аргын тооллын энэ өдөр тохиож байна. Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголчууд тос хайлж, зул өргөж, буян номын үйл үйлддэг бөгөөд энэ өдөр үйлдсэн буян сая, живагаар үржинэ хэмээн сүсэлдэг юм.

Их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд дараах буян номын үйл ажиллагаа болно:

1. 06:00 - Тэгчэн сожин /Батцагаан дуганд/

2. 08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуганд/

3. 08:00 – 17:00 Дэмчогийн чого /Очирдарийн дуганд/

4. Батцагаан дуганд

12:00 – Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчэн өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/

12:20 - “Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/

12:40 - “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж/

Шашны дээд сургуулийн хурлын танхимд
19:00- 07:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөрт зориулсан Дарь-Эхийн хурал тус тус хурах юм байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.