Дэлхий нийтийн анхаарлыг сүүлийн гурав хоногийн турш өөртөө татаад байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд шувтрах шатандаа орж, тус улсын ерөнхийлөгчөөр Ж.Байден сонгогдох нь тодорхой боллоо.
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь тус улсын 51 муж улсаас 270 электоратын санал авч байж ялалт байгуулдаг бөгөөд Д.Трамп 213, Ж.Байден 253 саналыг одоогоор аваад байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлэх Пенсилваниа, Жоржиа, Аризона гэх гурван муж улсын сонгуулийн санал тоолох явц хэдийн 94-99 хувьд хүрээд байгаа бөгөөд дээрх гурван мужид гурвууланд нь Ж.Байден хошуучилж яваа тул түүнийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд бичиж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ок