АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 3-ны өдөр болж өнгөрсөн ч саналын хуудсыг тоолох явц хараахан дуусаагүй байна. Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден хараахан дүн гараагүй байгаа зургаан мужуудын Невада болон Жеоржиад саналын тоогоор илүүрхэж эхэллээ. Байден АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байхдаа Монгол улсад айлчилж, манай улсын ардчилал руу шилжиж буй үйл явцыг сайшаан магтаж байсан билээ.
"Дэлхий Монголд" ярилцлагаар олон улсын харилцааны судлаач Д.Жаргалсайханыг урьж АНУ-ын 2020 оны сонгуулийг тойрсон асуудлууд, онцлог үйл явдал, санал хураалт, санал тоолох явцын талаар ярилцлаа. Одоогоор Жо Байден сонгуулийн коллегийн 264 саналтай байгаа бол Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.