Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусийн дөрвөн тохиолдол нэмж илэрсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолоочоос дахин коронавирус илэрсэн нь батлагджээ.
Яг одоо Сэлэнгэ аймгийн төвд УОК-оос төлөөлөл очиж аймгийн удирдлагуудтай хуралдаж байгаа аж. Мөн өнөөдөр Улаанбаатар-Дарханы замын нөхцөл байдалтай танилцсан Зам тээврийн сайд Л. Халтар уг хуралд оролцож байна.
Маргааш Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт очиж ажиллах товтой.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа.
Маргааш өглөө УОК хуралдах тов зарласан бөгөөд уг хуралдаанаар Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарч магадгүй байна.
Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2020. 11. 06/ түр зогсоогоод байна.
Уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дараах тайлбарыг "Монцамэ" агентлагт өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:
-"Бид нар энэ вирусийг алдахгүй байх баталгаа алга байна. Манай хууль, хүчнийхэн, эрүүл мэндийнхэн, Онцгой байдал, ЗӨСҮТ, мөн төмөр зам гээд бүхий л байгууллага энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа. Эндээс харахад хамгийн эрсдэлтэй цэг бол өнөөдөр Алтанбулаг сум болчихоод байна. Бид нүдэнд харагдаж, гарт баригдахүй байгаа тэр вирусийг л оруулахгүй байхын төлөө хичээн зүтгэж байгаа.
Иймээс энэ сум руу анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр зогсоосон.
Энд өдөрт 1000 хүн механикаар чөлөөт бүс рүү орж байгаа гэсэн судалгаа бий.
Үүнийг иргэд маш сайн ойлгож, өөрийгөө болон гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалаач ээ. Өөрсдөө л бид энэ хамгаалалтыг хийхгүй бол биднийг хамгаалах юу ч байхгүй. Энэ асуудал дээр аймгийн Онцгой комисс ажиллаж ирсэн. Цаашид арга хэмжээгээ сулруулахгүй, улам чангатгаж ажиллах болно.
Чөлөөт бүсээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн жишээг би хэлье. Зөвхөн нэг өдөр. Тухайлбал, 2020 оны 11-р сарын 1-ний өдөр 881 иргэн, 212 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 152 нь Сэлэнгэ аймгийн, 60 нь бусад аймаг, хотын серийн дугаар байсан байна.
Эндээс хүн бүр л нөгөө архи, пиво, тамхи авдаг. Зорилго нь нэг хүнд 2000-4000 төгрөг өгч архи авдаг. Энд бид хууль хяналт, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бид улс орныхоо тусгаар тогтнол эрх ашгийн төлөө өнөөдөр энд ажиллаж байна. Өөрөөр хэн нэгэн хүний бизнес, ашиг орлогыг зогсоох гэж энд ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улаан Үдэд эмнэлэгүүд нь Коронатай хүмүүсээ багтааж дийлэхээ болиод гэрээр нь эм тарааж байна гэсэн, түргэн нь утасаа ч авахаа больсон гэсэн,
Одоо яанаа
Бурхан минь. Муу юм холуур байг.
Утгагуй хэн ч ойлгох аргагуй галзуу хуний одрийн тэмдэглэл шиг юм ярихын....
Яанаа яанаа баахан хужаа орж ирсэн гсн
Ашгүй Оросоос чанартай корона орж ирсэн гэнэ. Хужаагийн хулхи корона биш. Айлтгүй
Мал минь тоглоом биш шүү !!!! Хужаа орос корона ч гэхшиг эргүү мал тоглоом тоотой нь дээр
хилээ хаагаач ээ.МАН ингэж байж ард түмний итгэлийг үүрд алдав аа!!!
Yamar setgelgui huwia hicheesen jolooch we.chinii ger buldee ideh gj tsugluulsan mungunii tuluu jiriin irged hohiroh yum uu.
Урд хилээр хятад оруулахаа болиоч ээ Тэд нар бөөн вирус байгаа .Алтан булгийн хилээ бүр хаамаар юмаа.Том 2 орнууд сөгдөж сөхөрч байна шүү дээ
ene lalruud dotoooddoo aldtsiin bn l daa
Хил хаасан нэртэй орос хятадгүй л өвчин тээгээд ороод ирэх боломжийг нь УОК, ЗГ бүрдүүлээд байгаа биздээ автобус автобусаар оруулж ирээд байгааг юу гэхэв. Зарим УИХ-ын гишүүд карона аль эрт ороод ирсэн гэж бодож байна гэдгээ хэлээ биз дээ.
Uana
хятадуудаа оруулахаа болиочээ эргүү малнуудаа
Choloot bus gej yu suliaaraad bgaa malnuud ve. Arhinii delguur l bdg bizdee teriigee haagaach elii balai yum yriaal teden hun orj garjiina geed erguuteed olon yum yriad zogsoj bdgiimuu. Tend chin arhinii delguurees oor yuch bhgu. Erguu malnuud