СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн анхны нисдэг таксины үйлчилгээ 2022 онд Испани улсын Каталан мужийн нийслэл Барселона болон Галисиа мужийн нийслэл Сантьяго де Компостела хотуудад нэвтрэхээр болжээ. Испанийн агаарын нислэгийн Enaire компани энэ тухай мэдээллээ.

Тус компанийн захирал Анхел Луйс Ариас энэ долоо хоногт хийсэн цахим хэвлэлийн хурал дээр “Бид хотын хөдөлгөөнийг гурав дахь буюу агаарын орон зайд нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Бид чадах чинээгээрээ тогтмол, үр бүтээлтэй төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Enaire компани нисдэг такси үйлчилгээ, зорчигчдыг тээвэрлэх болон нисдэг биетээр бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх Европын хэд хэдэн томоохон төсөл дээр ажиллаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын Ehang, Германы Volocopter компаниуд нисдэг биет ашиглан зорчигч зөөх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн долдугаар сард Испанийн технологийн компани Tecnalia нисгэгчгүй, нэг хүний таксиг танилцуулсан юм. Уг такси 150 кг хүртэл жинтэй хүнийг тээвэрлэх ба 100-300 метр өндөрт нисч 15 км замыг 15 минутын дотор туулах юм байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.