СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүнс тэжээлийн дутагдал хүүхдүүдийн өндрийг 20 см-ээр багасгадаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Сургуулийн насны хүүхдүүдэд хүнс тэжээлийн хомсдол үүссэнээс тэдний өндрөөс дунджаар 20 см хасагддаг болохыг судлаачид тогтоожээ.

2019 оны баримтаар 19 настай хамгийн өндөр хөвгүүд Нидерланд улсад амьдардаг бол энэ насны хамгийн намхан хөвгүүд зүүн Тимор улсад амьдардаг байна. Нидерландын 19 насны хөвгүүдийн дундаж өндөр 183,8 см байгаа бол зүүн Тиморын хөвгүүдийн өндөр 160,1 см байжээ.

Lancet сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар дэлхий дахинд оршин суудаг хүүхдүүдийн жин болон өндрийн өөрчлөлт, харьцааг судалжээ. Ингэхэд хүүхдүүдийн өсөлт хөгжил нь цаг хугацаа болоод хүнс тэжээлийн чанар, хүрээлэн буй орчны эрүүл байдал зэргээс ихээхэн шалтгаалж байна.

Судалгааны багийнхан 65 сая гаруй хүүхэд, 1985-2019 оны хооронд хийгдсэн 5-19 насны хүүхдүүдийн 2,000 гаруй судалгааны мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт хийжээ. 2019 онд Европын төв болон баруун хойд улсуудад амьдардаг хүүхдүүд, өсвөр насныхан дэлхийн бусад хэсэгт амьдардаг өсвөр насныхнаас хамгийн өндөр нь байгааг тогтоов.

Харин Латин Америк, Зүүн Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд Азид хамгийн намхан өсвөр насныхан амьдарч байгаа ажээ. Тухайлбал Л.

Түүнчлэн сүүлийн 35 жилийн дотор Хятад болоод Өмнөд Солонгос улсуудад хүүхдүүдийн дундаж өндөр ихээхэн нэмэгджээ. Гэтэл Сахарын өмнөд Африкийн улс орнуудад 1985 оноос хойш хүүхдүүдийн дундаж өндөр огт өөрчлөгдөөгүй ба багассан байна.

Үүнээс гадна хүүхдүүдийн өндөр нь жинтэйгээ хэрхэн тохирч байгааг судалсан байна. .

Хүүхдүүдийн жин, өндрийн зөв харьцаанд удамшлаас гадна нийт хүн амын эрүүл мэнд, хоол тэжээл, хүрээлэн буй орчин чухал үүрэг гүйцэтгэж байна. Судалгаа хийсэн багийн ахлагчдын нэг Андреа Родригез Мартинез хүүхэд болон өсвөр насандаа эрүүл чийрэг байх нь амьдралынхаа туршид эрүүл аж төрөхөд ашиг тустай гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.