Сургуулийн орчин хүүхдийн хүчирхийллийн нэг цэг байдаг гэж мэргэжлийнхэн үздэг. Тиймээс зарим сургуулиуд сурагчдадаа учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах, хүчирхийллийг илрүүлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хорт зуршлаас татгалзах талаарх сургалтыг хичээл бүрийн сүүлийн 5 минутад байнга өгдөг байна. Энэ удаа бид 79-р сургууль дээрээс мэдээллийг хүргэж байна.
Тус сургууль одоогоор 2500 гаруй хүүхдийг учирч болох эрсдэлээс биеэ хамгаалах чадварт сургасан байна.
Цаашид “Лантуу дохио” ТББ-тай хамтран илүү мэргэжлийн сургалт, зөвлөгөөг өгөхөөр ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.